Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2018-10-22 13:24:25
Error loading player: No playable sources found

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- 10 дугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ -


Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 23-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23-24нд зарим газраар 16-18 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-27нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.


 

Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр цас орно, 27-нд зарим газраар ялимгүй цас орно. Салхи 24-нд зарим газраар 16-18 м/с, 25, 27, 28-нд хойноос 12-14м/с хүрч шороон болон цасан шууррга шуурна. 22-23-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 24-нөөс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.



Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 22, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 27-28-нд зарим газраар цас орж, салхи 25-28-нд түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. 23-24 нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, 25-наас хүйтэрч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 25, 27-28нд зарим газраар хур тунадас цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Арц Богдын хоолойгоор, 24-25-нд ихэнх нутгаар 18-20м/с, 27-28-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 23-24-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 25-наас хүйтэрч шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй