Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн

2018-10-22 15:55:46

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 22-ны 20 цагаас 10 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар 0-5 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

 

2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй