Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

2018-11-09 14:31:51

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 09-ний 20 цагаас 11 дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 14-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй