
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхний хагаст цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ -
Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 16-17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с, 17-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 15-16-нд бага зэрэг суларна.
Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 14, 16-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи зарим газраар 13-нд 15-17м/с, 17-нд 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд дулаахан байх ч 13-наас хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Зөвхөн 15-16-нд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 15-16 нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар 15-17м/с, 17-18 нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-13 нд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 14-нөөс хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 16-17-нд хүйтэн бага зэрэг суларна.
Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 14-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12,17-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 13-14нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 12-13нд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 14-нөөс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 16-17-нд хүйтэн өдөртөө бага зэрэг суларна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 1826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.