Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2018-11-12 14:50:28

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаас 11 дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр  шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч 0-5 хэм, зүүн хэсгээр 6-11 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

 


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй