
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, “Гарааны ветбиотек” компанийн “Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ай Түүлс” компанийн “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн шагнал олголоо.
Энэ шагналыг анх удаа шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн ажил, санаачилгыг дэмжих, бусдад үлгэр дууриал болгох, инновацийг хөгжүүлэх зорилгоор бий болгосон юм.
Инновацийн шилдэг бүтээлийг шалгаруулав | ||
Үзсэн: 638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.