Шууд Chart

Сагсан бөмбөгийн 3х3 баг Мексикийг хожлоо

2018-11-15 16:00:27

Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын Шиамень хотноо зохион байгуулагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн Оюутны дэлхийн лигийн финал тэмцээнд оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэд хэсэгтээ Мексик, Герман, Коста Рика улсын багтай таарсан. Тэгвэл өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Мексик улсын шигшээ багтай хийж, 17:15 харьцаатай буулгаж авснаар эхний хожлоо байгууллаа.

Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 18:00 цагаас Герман улсын шигээ багтай хийнэ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сагсан бөмбөгийн 3х3 баг Мексикийг хожлоо  
Үзсэн: 4736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй