Бээжин хот сүүлийн үед нараа үзэхээ больжээ. Агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрснийг олон улсын байгууллагууд анхаарууллаа. Өөрөөр хэлбэл гамшгийн хамгийн хүнд үед авдаг “улаан” түвшинд хүрсэн аж.
Зарим нэг хурдны замыг хааж, цэцэрлэгийн үүд хаалгыг барьсан ч, дугаарын хязгаарлалтад оруулсан ч тусыг олсонгүй байдал дордсоор байна. Бээжингийн иргэд нарыг зөвхөн Тянь-Ань-Миний талбайд суурилуулсан асар том хоёр LED дэлгэцнээс тодорхой цагуудад хардаг болоод байна. Харин бусад цагуудад жуулчдад зориулсан болон нийгмийн ач холбогдолтой реклам зар сурталчилгаа үздэг гэнэ.
Энэ хотын ихэнх иргэд масктай явдаг болжээ.
| Бээжин нар үзэхээ байжээ | ||
| Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.