Шууд Chart

Ховд аймаг агаарын бохирдол ихтэй байна

2018-11-19 11:43:24

Ховд аймагт агаарын бохирдол, хорт утаа нийслэл Улаанбаатар хоттой ялгаагүй тулгамдсан асуудал болжээ. Тус аймгийн төвлөрсөн 2 уурын зуух халаалтын хугацаанд 145400 тн нүүрс, айл өрхүүд 133 мянга гаруй тн нүүрс түлдэг байна. Нүүрсний хэрэглээ их, нам даралтын зуух олноор ажиллаж байгаа нь агаарын бохирдлыг жилээс жилд ихэсгэсээр байгаа юм. Харин энэ өвөл нам даралтын зуухтай 16 байгууллагыг төвийн дулаан хангамжид холбосон байна. Мөн байгаль орчинд ээлтэй цахилгаан халаагуур болон нүүрсний хэрэглээг багасах бусад шинэ технологийн нэвтрүүлэхээр судалж байна.

2017 онд Ховд аймагт 3 объект цахилгаан халаагуураар дулаан авдаг байсан бол энэ өвөл шинээр 1 байгууллага нэмэгджээ. Тухайлбал, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хувьд 2011 оноос хойш цахилгаан халаагуураар дулаан авсаар иржээ. Тус объектод байгал орчны чиглэлийн 4 төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг байна. Халаалтын хугацаанд 1 байгууллага 50 тн нүүрс хэрэглэлээ гэхэд 4 байгууллага 200 тн нүүрс хэрэглэнэ. Харин цахилгаан халаагуураар дулаан хангамжаа шийдвэрлэснээр зардлаа хэмнэж, агаарын бохирдлын эсрэг байгал орчинд ээлтэй үйл ажиллагааг явуулж байна.

Одоогийн байдлаар Ховд аймагт нүүрсний хэрэглээнээс татгалзсан сургууль цэцэрлэг хараахан байхгүй. Харин аймгийн төвийн 1 дүгээр цэцэрлэгт газрын гүний дулаанаар халаах туршилт судалгааны ажил хийгдэж байгаа юм байна. Энэ өвөл Ховд аймгийн 49 нам даралтын зуухтай байгууллагаас 16 байгууллагыг төвийн дулаан хангамжид холбосон байна. Ингэснээр 2000 гаруй тн нүүрсний хэрэглээг бууруулж чаджээ. Мөн байгал орчинд ээлтэй барилга байгууламжийг барьж, цахилгаан халаагуур болон бусад дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломж байгааг холбогдох мэргэжлийнхэн хэлж байлаа.

Ховд аймгийн төвлөрсөн 2 уурын зуух халаалтын хугацаанд 145400 тн нүүрс түлж хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрс төрөгчийн давхар исэл, тоосонцор дэгдэмхий бодис, тортгоос бүрдсэн 434 мг метр куб хорт бодисыг агаар ялгаруулдаг судалгаа байна. Мөн Ховд хотын 5130 өрх 133 мянга гаруй тн нүүрс хэрэглэж 825 мг метр куб хорт бодисыг агаарт цацдаг байна.

Цаашид агаар бохирдуулагч эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэлээр бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн халаалтад холбох, цахилгаан халаалттай болгох, шөнийн хугацааны цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх зэрэг ажлыг орон нутгаас бодлогоор хийж хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймаг агаарын бохирдол ихтэй байна  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй