Шууд Chart

М.Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг-2018” яруу найргийн наадам боллоо

2018-11-19 11:51:01

Нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч, яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг-2018” яруу найргийн наадам найрагчийн төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Халиун суманд зохиогдлоо.

Алтайн өндөр уулс дундаас Монголын оюун ухааны уурхай болсон суу алдарт хөвгүүд цөөнгүй төрсөн байдгийн нэг нь тэр билээ.  

28 дахь удаагийн тус наадамд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн нийт 52 яруу өрсөлдсөн юм.

Энэхүү наадам нь Говь-Алтай аймгийн засаг даргын ивээл дор Халиун сумын ЗДТГ, Хан Тайшир утга зохиолын нэгдэл, хамтран амжилттай зохион байгууллаа.

Найргийн наадмыг мэргэжлийн яруу найрагчид шүүж эхний байруудыг шалгаруулсан бөгөөд тэргүүн байр эзэлсэн Очир-Төмөрт хурдан удмын даага, мөнгөн шагнал, Цэдэндоржийн хөрөг баримал бүхий өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

Хоёрдугаар байрыг Говь-Алтай аймгийн яруу найраг Мөнх-Амар, гутгаар байрыг Дорноговь аймгийн яруу найрагч Ган-Эрдэнэ эзэллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг-2018” яруу найргийн наадам боллоо  
Үзсэн: 1454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй