Шууд Chart

Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурчээ

2018-11-19 11:55:22

Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн малчны хотонд буга орж, хашаа мөргөх, нохойтой ноцолдох, зэрэг галзуугийн шинж тэмдэг илэрч, шинжилгээнд хамруулсны улмаас галзуурсан гэдэг нь тогтоогдож устгалд оруулжээ.

Говь- Алтай аймгийн 12 суманд он гарсаар галзуу өвчний 52 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн Индэртийн ам хэмээх газар өвөлжиж байсан малчны хотноо буга орж, хашаа, амбаар мөргөн, нохойтой ноцолдож, байсныг  сумын мал эмнэлгийн үржлийн тасагт дуудлага өгчээ. Аймгийн мал эмнэлгийн үржлийн тасаг илгээсэн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.

Иймээс сумын засаг даргын захирамжаар тус сумын эргэн тойрондох 10 км ын зайд 14 хоногийн хорио цээр тогтоож, тус бугатай ноцолдсон малчны нохойд болон бусад мал амьтныг вакцинжуулах ажлыг хийхээр болоод байгаа талаар Говь- Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сурвалжлагч: Р.Төмөрчөдөр

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурчээ  
Үзсэн: 2441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.55.183.xxx] 2018-11-20 09:55
Heden bugaa falzuuruulaad duusgaj baigaa sum yum bndaa
Зочин [180.149.93.xxx] 2018-11-19 17:11
"...сумын мал эмнэлгийн үржлийн тасагт дуудлага өгсний улмаас сумын төв рүү оруулжээ..." юу гэсэн үг вэ, юу бичээд байна даа. Ингээд байхаар чинь "Үндэсний Олон Нийтийн" гэсэн "мундаг" тодотгол чинь шороотой хутгалдаад байна шүү. Редактор нь хардаггүй юм уу
Зочин [202.70.34.xxx] 2018-11-19 16:52
aimaar yum be
Сурвалжлагч: Р.Төмөрчөдөрт [202.21.100.xxx] 2018-11-19 15:52
Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн малчны хотонд буга орж, хашаа мөргөх, нохойтой ноцолдох, зэрэг галзуугийн шинж тэмдэг илэрч, шинжилгээнд хамруулсны улмаас галзуурсан гэдэг нь тогтоогдож устгалд оруулжээ.Говь- Алтай аймгийн 12 суманд он гарсаар галзуу өвчний 52 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн Индэртийн ам хэмээх газар өвөлжиж байсан малчны хотноо буга орж, хашаа, амбаар мөргөн, нохойтой ноцолдож, байсныг сумын мал эмнэлгийн үржлийн тасагт дуудлага өгсний улмаас сумын төв рүү оруулжээ. Аймгийн мал эмнэлгийн үржлийн тасаг илгээсэн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Иймээс сумын засаг даргын захирамжаар тус сумын эргэн тойрондох 10 км ын зайд 14 хоногийн хорио цээр тогтоож, тус бугатай ноцолдсон малчны нохойд болон бусад мал амьтныг вакцинжуулах ажлыг хийхээр болоод байгаа талаар Говь- Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Бидэнтэй нэгдээрэй