Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2018-11-19 13:32:48

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 26-ныг хүртлэх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны эцсээр хүчтэй салхи шуургатай цаг агаар тогтворгүй болно -


Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 19-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24нд Алтайн уулсаар 14-16м/с, 25-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч ширүүснэ. 19-21нд Монгол Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 22-24нд хүйтэн суларч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 25-нд хүйтэрнэ. 


 

Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 22-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. 25-нд зарим газраар цас орж, салхи 16-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 19-21-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 22-ноос бүх нутгаар хүйтний эрч суларч 23-24-нд тал хээрийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 25-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.



Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 21-22нд нутгийн зүүн  хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11м/с. 19-23нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 24-25нд хүйтний эрч суларч тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 20, 22-нд зарим газраар ялимгүй цас орно. 25-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 22-24нд Арц Богдын хоолойгоор 9-14м/с, 25-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-21нд Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларч 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй