Шууд Chart

ОХУ, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалт Стамбулд болно

2018-11-19 15:16:13

ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путин  өнөөдөр Туркийн  Стамбул  хотод  ажлын айлчлал  хийх гэж  байна.  Стамбул хотноо   Туркийн  Ерөнхийлөгч  Эрдоган Оросын төрийн тэргүүн  Владимир Путин нарын уулзалт хэлэлцээ болно.  Энэ үеэр 2 орны харилцаа хамтын ажиллагаа,  олон улсын тулгамдсан асуудлуудыг хөндөж  хэлэлцэх юм байна.

Энэ тухай Кремлийн хэвлэлийн  албанаас мэдээлсэн юм. ОХУ,  Туркийн хувьд   Сирийн  хямралыг зохицуулах,  байлдааны  ажиллагааг зогсоох дэглэмийг  бэхжүүлэх,  хүмүүнлэгийн нөхцөл байдлыг нь сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа чиглүүлж байгаа юм.  Тиймээс энэ  дээд уулзалтаар Сирийн нөхцөл байдлыг  онцгойлон хэлэлцэхээр байна.   өнгөрсөн  9 р сарын 17 нд  Сочи хотноо ОХУ  ын Ерөнхийлөгч  Путин,  Туркийн төрийн  тэргүүн Эрдоган нарын уулзалтын дүнд  Сирийн  Идлиб мужид  нөхцөл байдлыг тогтворжуулах  асуудлаар тунхаг бичиг баталсан юм.   энэ дагуу  2 улс  тус мужид  10 р сарын 15 гэхэд цэрэггүй  бүс  байгуулахаар тохиролцсон.

Харин энэ тохиролцоог хэрэгжүүлэх ажил хэрэг болгохоор 10 сарын  10 наас  засгийн газрын хүчин,  зэвсэгт дайчдын  хүнд их буу танк зэргийг  энэ бүсээс гаргах ажиллагааг  эхлүүлсэн. Гэвч Туркийн талаас  аюулгүй байдлын баталгаа өгөөгүй учир  цэрэггүй бүс байгуулах  ажил бүрэн хэрэгжиж чадаагүй юм. Хоёр удирдагчийн уулзалтаар хөндөх  дараачийн асуудал  нь худалдаа, хамтын ажиллагаатай холбоотой.   Энэ оны  эхний 7 сарын  байдлаар  2 улсын бараа эргэлтийн хэмжээ 34 хувиар өсч  15 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.  Энэ нь  Анкара хотноо өнгөрсөн 4 р сард болсон хамтын ажиллагааны  дээд түвшний 7 дахь удаагийн хуралдаанаар хүрсэн тохиролцооны үр дүн юм.

Мөн  2 тал  стратегийн чухал  ач холбогдол бүхий эрчим хүчний хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнд Аккую  цахилгаан  станцыг барьж ашиглалтад оруулах,  Туркийн  төдийгүй бүх Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй Туркийн урсгал нэртэй хийн хоолой барих төслүүд юм.  2 орны  төр засгийн  тэргүүн нар  энэ  төслүүдийн нэг  болох Туркийн урсгал  нэртэй хийн  хоолойн   далайн гүн дэх хэсгийг тавьж  дууссантай холбоотой  ёслолын ажиллагаанд  видео бага  хурлын  тусламжтайгаар   оролцох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалт Стамбулд болно  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй