Шууд Chart

Багануур дүүрэгт худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний салбарын 40 жилийн ой тохиож байна

2018-11-19 16:43:17

Монгол Улсад худалдаа үйлдвэрлэл, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 97, Багануур дүүрэгт худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд үүний хүрээнд өнөөдөр Багануур дүүрэгт баярын хурал зохион байгуулагдлаа.

Тус үйл ажилллагаанд дээрх дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, ИТХ-ын төлөөлөгчид, ЗДО Т.Отгонболд нарын зэрэг эрхэм оролцсон байна.

Үйл ажиллагааг ИТХ-ын дарга С.Даваасүрэн нээж үг хэлсэн ба энэ онд тус салбарт хийгдсэн томоохон ажлыг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулсан юм.

Мөн худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Л.Алтанчимэг, М.Цэцэгмаа, Ш.Тэгшжаргал, К.Дуламсүрэн, Г.Цэнгэлмаа нарын зэрэг 30 хүнийг, ХХААХҮЯ-ны жуух бичгээр Б.Ганцогт, Л.Баянжаргал, Д.Нарансаруулзаяа, Н.Чүнсрээ, Ч.Жанчив нарын зэрэг 20 хүнийг, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Ц.Нарантуяа, нийтийн аж ахуйн тэргүүний ажилтанаар Н.Ганбат, БСШУСЯ-ны жуух бичгээр Б.Батцэцэг, хүүхдийн төлөө медалиар Л.Мөнхгэрэл, тэргүүний залуу медалиар Д.Галхүү, Багануур дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөлөөр Г.Цэнд, Д.Янжмаа, Багануур дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт үнэмлэхээр Д.Ариунтунгалаг, Э.Болортуяа, Х.Буянхишиг, Багануур дүүргийн хүндэт тэмдгээр Ц.Баярмаа, Багануур дүүргийн засаг даргын жуух бичгээр Г.Баяр-Эрдэнэ, Г.Ариунбат, Р.Өсөхжаргал, Ж.Хишиг-Оюун нарын зэрэг 15 хүнийг, Багануур дүүргийн засаг даргын баярын бичгээр Д.Баясгалан, Н.Хад, Г.Мөнхжаргал Б.Цэндсүрэн нарын зэрэг 18 хүнийг, Монголын тогооч нарын холбооны тогоочийн алдар одонгоор Д.Баянтөр Г.Мааньбадам, М.Должинсүрэн П.Даваажав А.Чулуунхүү, салбарын хүндэт менежер П.Мөнгөнборгио, худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний салбарын 40 жилийн ойн медалиар Д.Бор, Л.Халтар, Б.Норжмаа, Б.Буянжаргал нарын зэрэг 42 хүнийг шагнаж урамшууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Багануур дүүрэгт худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний салбарын 40 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй