Шууд Chart

Төв аймаг төмс, малын тэжээлийн нийт хураан авсан ургацаараа улсдаа тэргүүллээ

2018-11-19 16:45:53

Газар тариалангийн салбарын хөгжлийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, оюун бодлынхоо эс бүхнийг ширхэг үрэндээ шингээсэн тариаланчид, ногоочдын хөдөлмөр зүтгэлийн үр шимийг олонд таниулах зорилгоор Аймгийн ЗДТГазар санаачлан “Ургацын баяр”-ын арга хэмжээг зохион байгууллаа.

Төв аймаг энэ жил үр тариа 78961 га-д тариалалт хийж 94267 тонн, төмс 5705 га-д тариалалт хийж 81499 тонн, хүнсний ногоо 1165.3 га-д тариалалт хийж 10653 тонн, малын тэжээл 12232 га-д тариалалт хийж 65683 тонныг тус тус хураан авч, 86349 га-д уринш боловсруулсан бөгөөд 2018 онд төмс, малын тэжээлийн хураан авсан нийт ургацаараа улсдаа тэргүүллээ. Мөн энэ онд манай аймаг улсын хэмжээний хураан авсан үр тарианы 21.2 хувь, төмсний 48.5 хувь, хүнсний ногооны 10.7 хувь, малын тэжээлийн 48.9 хувийг тус тус үйлдвэрлэлээ. 

“Ургацын баяр”-ын үеэр газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралд бодитой хувь нэмэр оруулж байгаа тус салбарын үе үеийн удирдах ажилтан, тариаланч, механикжуулагч, ногоочиддоо хүндэтгэл үзүүлсэн юм.

Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр 6, “Хүндэт жуух”-аар 6, Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 16, “Хүндэт жуух”-аар 16 тариаланч, ногоочин, механикжуулагчид шагнагдлаа. Мөн энэ жилийн ургацын баяраар 28 номинацид сум, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулсан бөгөөд Баянцогт сум сумын дунджаар үр тариа 23.9 цн, Жаргалант сум сумын дунджаар төмс 143 цн, Борнуур сум сумын дунджаар хүнсний ногоо 142 цн, Батсүмбэр сум сумын дунджаар тэжээлийн ургамал 90.1 цн-ийг тус тус хураан авч бусдыгаа хошуучиллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймаг төмс, малын тэжээлийн нийт хураан авсан ургацаараа улсдаа тэргүүллээ  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй