Шууд Chart

Э.Энхриймаагийн бэлэг шилдгээр шалгарчээ

2018-11-20 15:58:06

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаа БНХАУ-ын Саньяа хотыг зорихдоо гар тээшиндээ хамгийн их нандигнан хайрлаж авч явсан нэг зүйл нь Чингис хааны “Алтан Гэрэгэ”-ний  дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл байв.

Эл нандин бэлэг дэлхийн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцохоор газар газраас ирсэн 120 гаруй гоо бүсгүйн бэлгэнээс шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болжээ. 

Уг дуудлага худалдаанаас олсон орлогыг өнчин ядуус, өвчин зовлонтой хүмүүст  туслах зэргээр хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байна. 

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэ тэмцээний үеэр оролцогч бүсгүйчүүд жил бүр улс орныхоо бэлгэдлийг агуулсан ямар нэгэн бэлэг  авчирдаг уламжлалтай. Энэ ёсоор Их Эзэн Чингис хаан Монгол төрийн алтан аргамжийг бататгах үйлсэд чин шударгаар хүчин зүтгэхийг даалган элч, төлөөлөгчиддөө соёрхож байсан эрхэмсэг бөгөөд ёсорхог баталгаа тэмдэг “Алтан Гэрэгэ”-ний дүрсийг авч явсан байна.

Монгол түмний төрт ёс, дипломат албаны нандин уламжлалыг шингээсэн, “Жуух бичиг”, “Баталгаа”, “Гэрчлэх тэмдэг” гэсэн утга бүхий энэхүү гэрэгийг “Хас Гоёл” ХХК-д урлан бүтээхдээ 999 буюу 24 каратын сорьц бүхий 480 грамм цэвэр цагаан мөнгийг 999-ийн сорьцтой 20 грамм цэвэр алтаар бүрж Монгол хаш чулуун сууринд суулгажээ.

“Алтан гэрэгэ”-д Монгол төрийн гандан бууршгүй суу, алдрыг илтгэсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” хэмээн сийлсэн аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Энхриймаагийн бэлэг шилдгээр шалгарчээ  
Үзсэн: 1984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.194.xxx] 2018-11-22 00:53
Amjilt
Зочин [66.181.181.xxx] 2018-11-22 00:23
Amjilt hvsie
Зочин [66.181.181.xxx] 2018-11-22 00:23
Saihn ohin bn amjil
Зочин [66.181.181.xxx] 2018-11-22 00:23
Mundag heltei gj sonsson iim l ohin missd yvah estoi
Зочин [66.181.181.xxx] 2018-11-22 00:22
Mundag ohin bn amjilt hvsie

Бидэнтэй нэгдээрэй