Шууд Chart

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай байна

2018-11-21 10:47:27

Засгийн газрын өнөөдрийн /2018.11.21/ хуралдаанаар Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцлээ.

Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байранд байрлуулах, нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулахад шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаргахаар болов.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай гэсэн бүртгэл гарсан байна. Үүний 270 нь орон нутгийн, 1105 нь нийслэлийн харьяалалтай бөгөөд 1083 нь эрэгтэй, 276 нь эмэгтэй юм.


Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай байна  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй