
XI зууны үеийн дорнын алдарт зураач Сү Шигийн бүтээсэн чулуу, мод дүрсэлсэн уран бичээсийг Хонгконгод болсон дуудлага худалдаагаар нээрээ нууцалсан хүн 463.6 сая хонгконг доллар буюу 59.2 сая ам.доллараар худалдан авсан талаар “China Daily” мэдээллээ. Түүнчлэн эл бүтээл урд хөршийн сонгодог уран зураг, уран бичлэгээс хамгийн өндөр үнээр зарагдсан зураг болсныг судлаачид онцолсон байна.
Сүн гүрний үеийн нэрт зураач Сү Ши (1037-1101)-гийн 26х50 сантиметрийн хэмжээтэй “Мод, чулуу” бүтээл Хятадын уламжлалт зургийн түүхэнд шинэ өнгө аяс нэмсэн хэмээн үнэлэгддэг аж. Сү Ши амьдралынхаа сүүлчийн хагасыг цөллөгт өнгөрүүлсэн ч яруу найраг, уран бичлэг, уран зураг, анагаах ухааны салбарт олон сод туурвил үлдээжээ.
Урд хөршийн сонгодог уран бичээс дуудлага худалдаагаар рекорд тогтоожээ | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.