Шууд Chart

Урд хөршид Жүэ Ин нэртэй “тусч” робот бүтээжээ  

2018-12-05 16:54:08

Урд хөршийн Жэжянийн их сургуулийн эрдэмтдийн баг шатаар дээш гарах, гүйх чадвартай дөрвөн хөлтэй робот зохион бүтээсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Жүэ Ин  нэртэй эл робот нэг метр өндөр, 70 кг жинтэй бөгөөд 20 кг хүртэлх жинтэй ачааг зургаан км цагийн хурдтай гүйж, шатаар өгсөж зөөх чадвартай ажээ.

Цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг эл роботыг нэг удаа цэнэглэснээр хоёр цаг гаруй хугацаанд тасралтгүй ажиллах гэнэ. Мөн тэнцвэрээ хадгалах, мэдрэгч дамжуулагчийн тусламжтай саад тотгорыг тойрч гардаг учир тээвэр зууч, боловсрол, судалгааны салбарт өргөн ашиглах боломжтойг зохион бүтээгчид онцолжээ. Түүнчлэн роботын одоогийн удирдах системийг хөгжүүлж илүү боловсронгуй болгох, өөр бусад олон салбарт ашиглах боломжийг судалж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Урд хөршид Жүэ Ин нэртэй “тусч” робот бүтээжээ    
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй