Шууд Chart

Гүйж чаддаг дөрвөн хөлт робот

2018-12-06 08:56:34

Гүйж, шатаар авирах чадвар бүхий дөрвөн хөлт робот зохион бүтээснээ Жэжянийн их сургуулийн эрдэмтдийн баг мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Нэг метр орчим өндөр, 70 орчим кг жинтэй энэхүү роботыг Жүэ Ин гэж нэрлэсэн бөгөөд 20 кг жин бүхий ачаа ачаад нэг цагт зургаан км хурдтай гүйх, шатаар өгсөх чадал бүхий цахилгаан хөдөлгүүрт төхөөрөмж юм.

Нэг удаа цэнэглээд хоёр цаг орчим ажиллаж, явж буй гадаргуугаа мэдрэн тэнцвэрээ хадгалж, замд нь саад тотгор таарвал дамжуулагч мэдрэгчийн тусламжтайгаар тойрон гарах чадалтай уг роботыг аюулгүй байдал, тээвэр зууч, боловсрол, судалгааны салбарт өргөн ашиглах боломжтойг судлаачид онцолж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гүйж чаддаг дөрвөн хөлт робот  
Үзсэн: 1428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
өөөөө [127.0.0.xxx] 2018-12-06 18:56
юу вэ.. наадах роботыг чинь америкийн армид ашиглаж эхлээд аль хэдийнээ 4 жил өнгөрчихөөд байна..итгэхгүй бол интернетээс хайгаад үз..эрин зуунаасаа хоцорсон эргүү хар сэтгүүлчээ..

Бидэнтэй нэгдээрэй