Шууд Chart

Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ыг баталлаа

2018-12-12 13:14:37

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Товчхон:

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авлаа.

-  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

 -  Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ыг баталлаа. Ингэснээр зам, байгууламжийг уурхай эзэмшигч, хөрөнгө оруулагч, тээвэрлэгч болон хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулж барих эрх зүйн зохицуулалт бүрдэж байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс байгаль орчинд учруулах сөрөг нөлөө багасч, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэн, эдийн засаг, экспорт нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ гэж үзжээ


Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ыг баталлаа  
Үзсэн: 1374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй