
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно.
2018 оны 12-р сарын 17-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 7-9 хэм хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 17-ны 20 цагаас 12 дугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир орчим, Монгол-Алтайн нуруугаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.