
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завханы нутаг, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгой анхааруулж байна.
2018 оны 12-р сарын 20-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт: 11 хэм, 20 цагт: 15 хэм хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 20-ны 20 цагаас 12 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй, өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Дундговийн нутгаар хүйтэрч 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.