Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 34 хэм хүйтэн

2018-12-26 15:40:34

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.

2018 оны 12-р сарын 25-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 17  цагт 27 хэм, 20 цагт 30 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт: 26 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 52 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2018 оны 12 дугаар сарын 26-ны 20 цагаас 12 дугаар сарын 27-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 32-37 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 35-40 хэм, бусад нутгаар 30-35 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн хойд хэсгээр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 хэм, бусад хэсгээр 32-34 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.


2018 оны 12 дугаар сарын 28-ноос 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 29, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 


Улаанбаатарт шөнөдөө 34 хэм хүйтэн  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй