Шууд Chart

Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

2019-01-07 13:30:42

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны нэгдүгээр сарын 07-ноос нэгдүгээр сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна -

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн баруун хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 11-нээс нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 12-13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 8-нд хүйтний эрч хэвээр байх боловч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 12-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр 9-12м/с хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.


Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй