
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 11-12-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
2019 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цагаас 01 дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн голын эх, Онон голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 01 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13,14-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.