Шууд Chart

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2019-01-14 16:23:09

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2019 оны 01 дүгээр сарын 14-ний 20 цагаас 01 дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 30-35 хэм, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, цас багатай энгэр газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө хүйтэрч 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө хүйтэрч 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв 

17-нд баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 18-19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 29-34 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй