Шууд Chart

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

2019-01-23 14:22:23

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг хэлэлцэн баталлаа.

Одоогийн журмаар төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, менежерийн болон гүйцэтгэх албан хаагчийн гэрээг бүтэн жилээр дүгнэж байгаа. Үүнийг шинэ журмаар өөрчилж, хэрэгжилтийг улирал тутам, явцыг бүтэн жилээр дүгнэнэ. Ингэснээр үнэлгээ илүү бодитой болж, сайн ажилласан бол цаг тухайд нь урамшуулж, хангалтгүй бол хариуцлага тооцож байх юм.

Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын ажлын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, туршлагыг нь дээшлүүлэх, шатлан дэвшүүлэх, хөгжүүлэх, ажлын байранд сургах зэрэг боломж бүрдэж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх хуулийн зорилт хангагдана.

Мөн хуралдаанаар “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ыг хэлэлцэн баталлаа.


Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ  
Үзсэн: 5754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-01-30 13:33
хүрсүх сайдын хамгий том алдаа утаагүй түлшний үйлдвэр хайран мөнгө хэн түүнийг шахаж чадваа энэ яваандаа сүхийг сүхдэх байх гэхдээ эзэнгүйдүүлж бултахдаа сайн манай сайд нар хариуцлага хүлээхгүй дээ
зочин [127.0.0.xxx] 2019-01-24 09:40
журмыг татаж авмаар байна...хаана байгаа вэ
Би [127.0.0.xxx] 2019-01-23 21:22
Цаас үйлдвэрлэл зогсохгүй д юм байна. Бас иргэддээ үйлчлэх, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах хайран цагаа бас дэмий үрэх юм байна даа. Нөгөө талаас шагнал урамшуулал нэрээр хэсэг хүмүүс шагнуулаад л дарамтлах нэгнээ байнга дарамтлах боломж бүрдэх юм байна гэж харж байна даа. Энэ улс хэзээ хөгжих юм бол доо
Unen [127.0.0.xxx] 2019-01-23 21:18
Bolimoor yum. Uursduu tiim mundag yum bol uursduu turuulj uliral sar doloo honogtoo ajilaa dugnuul. Yadarsan heden algan haaagchdaa tamlaj zovooh neg helber.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-23 20:29
Дүгнэхдээ цаас үрэхээ болих хэрэгтэй шүү
Zochin [127.0.0.xxx] 2019-01-23 18:52
Baiguullaguudiin zorilt irgede todorhoigui hiisen ajliin ur dun geh yumgui 4 jilee unguruuj bn.Darga nar n yaj amjij idej uuhaa bodson humuus bdg shu!!!Todorhoi dugnedeg bh irgede todorhoi bh htei!!!
х [127.0.0.xxx] 2019-01-23 18:02
Улирал бүр гэхээр баахан цаас, хорны зардал ихэсхэнэ дээ. Техник технологи хөгжсөн өнөө үед файлаар хүлээн аваад дүгнэж болохгүй л байх даа.

Бидэнтэй нэгдээрэй