Шууд Chart

Өнгөрсөн онд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 15550 иргэн ханджээ

2019-01-23 14:31:37

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирсэн санал, хүсэлтийн талаар мэдээлэл сонслоо.

Өнгөрсөн онд Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 15550 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 14557 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн дүн гарчээ. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, төсвийн талаар байр сууриа илэрхийлснээс гадна санхүүгийн дэмжлэг хүсч хандсан байна.

Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд иргэдээс 2512 өргөдөл, гомдол, санал, хүсэлт иржээ. Үүний 2408 /95,8 хувь/-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 10013 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авч 9744 /97,3 хувь/-ийг нь хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ.


Өнгөрсөн онд “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 15550 иргэн ханджээ  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй