Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

2019-01-25 15:28:04

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2019 оны 01 дүгээр сарын 25-ны 20 цагаас 01 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, цас багатай энгэр газраар 13-18 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Дархадын хотгороор 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм, цас багатай энгэр газраар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын талаар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, 30-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 28-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй