Шууд Chart

Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд ирнэ

2019-02-03 10:00:00

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсын Засгийн газар 2018 онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар ажиллаж байгаа. Зохион байгуулах хорооны хурал 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр боллоо.

Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шадар сайдын тушаалаар, Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны гэсэн дөрвөн дэд ажлын хэсэг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг ажлын төлөвлөгөөгөө яаралтай гаргахыг Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг болголоо. Ажлын хэсгүүдийн төлөвлөгөө, саналыг нэгдсэн төлөвлөгөөтэй уяж дахин баталгаажуулна гээд ажлаа шуурхайлахыг Шадар сайд анхаарууллаа.

80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халх голыг сумыг жишиг сум болгох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэх ажлууд хийхээр төлөвлөөд байна. Түүхэн ойг хамтран тэмдэглэхээр Оросын талтай ярилцаж байгаа. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга, нисэх хүчний үзүүлэх тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна.


Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд ирнэ  
Үзсэн: 1240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-03 11:24
Estoi gaihaltai,aldartai ansambl' irehendee! Heden jiliin umnu ongotsnii syuireld barag byren byreldehyyneeree amiaa aldsaniig bid sanaj bn.Aimshgiin emgenelt yavdal bolsonshyy! Geleech ene aldartai ansambl' Mongold ireh gej baigaa mash saihan medee bn!

Бидэнтэй нэгдээрэй