Шууд Chart

Гамшгийн хохирлыг арилгахад 8 тэрбум төгрөг зарцуулна

2019-02-20 16:31:57

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 2017, 2018 онд гарсан шүлхий, хонины цэцэг өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймагт болсон гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох, гамшгийн голомтод ажилласан алба хаагч, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт найман тэрбум төгрөг олгохоор болов.


Гамшгийн хохирлыг арилгахад 8 тэрбум төгрөг зарцуулна  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй