Шууд Chart

Ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлнэ

2019-02-27 14:46:33

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар нарт даалгав.

Шаардлагатай төсөл, хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх, компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд үүрэг болгов.


Ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлнэ  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй