Шууд Chart

Хуванцар сав эрүүл мэндэд хортой

2019-03-10 10:47:16

Монгол Улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хүнсний хэрэглээндээ зориулалтын бус хуванцар савыг өргөн хэрэглэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээгээр зориулалтын бус хуванцар саванд ус хонуулахад усан дахь найрлагад өөрчлөлт орж, байх ёстой хэмжээнээсээ төмөр хоёр дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Хүнсий зориулалтаар хэрэглэгдэж байгаа тосны канистр, том цэнхэр сав зэрэг хуванцар савнуудад дараах химийн бодисууд илэрч байна. Үүнд:

· Хар тугалганы хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээ(0.01 мг/л)-нээс тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их;

· Формальдегид хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ(формальдегид 0.1 мг/л)-нээс тосны канистерт 1800-3900, том цэнхэр саванд 3600-6900 дахин их;

· Формалины хэмжээ тосны канистерт 27,0-39,17 мг/л, том цэнхэр саванд 37,67-53,43 мг/л тус тус илэрч байна.

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” 2016-2020 онд хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоог 50 хувь бууруулж 1-2 ширхэг болгох, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг бүхий хэрэглэгчдийн хувийг 22 хувиас 50 хувь болгож нэмэгдүүлэх зорилтуудыг тавьсан билээ. 

Тиймээс "3", "6", "7" гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, "2", "4" тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа. Харин "1", "5" дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм байна.

Код тэмдэглэгээ ихэнхдээ савны ёроол гурвалжин дүрсэн дотор байдаг. Тиймээс иргэд та бүхэн хүнсэнд хэрэглэхээр хуванцар сав авахаар бол  "1", "5" дугаартайг авч ашиглаж байгаарай. 


Хуванцар сав эрүүл мэндэд хортой   
Үзсэн: 5292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 10:24
...бүгдэд нь..., ...Үр..., гэж залруулж уншина уу
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 10:21
1-ийг дахин ашиглах боломжгүй сав гэж сонссон. Оросын том эмч мэргэжилтнүүдийн амнаас өөрийн биеэр сонссон. Доторхи зүйлийг ашиглаад шууд хаях хэрэгтэй. Манайхан ялангуяа хөдөөний хүмүүс сүү цагаан идээгээ их хийж савласан байдаг энэ бол дахин ашиглаж болохгүй зөвхөн ганц удаагийн хэрэглээний сав гэсэн. 2,4,6-г зөвхөн хүйтэн хүнс 3,7-г хүнсний зориулалтынх биш гэж сонссон. Зөрөөтэй мэдээллүүдийн алинд нь бид итгэх вэ? Ямартай ч 5 буюу РР тэмдэглээтэйг нь сонсгож хэрэглээрэй хүмүүс ээ, Энэ мэт мэдээллийг нарийн сайн нягтлаад бүх нийтэд, сургуульд бүх ангийн хүүхдүүдэд бүх зориудаар тайлбарлан таниулах хэрэгтэй. Энэнд тийм их цаг хугацаа шаардлагагүй ч өдөр тутамд хэлж сануулаад үзүүлэн таниулахаар сурталчилгаа сайн хийж нэг хэсэгтээ хичээлийн хөтөлбөрийнхөө тодорхой хугацааг зарцуулах ёстой. Үх хүүхдүүд минь бүгд эрүүл саруул байвал бидэнд хичнээн сайхан билээ. Транс тосны талаар ч бас таниулах ёстой.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-11 10:31
ULSAAS SANUULJ AUTOBUS GUDAMJ HAA SAIGUI HUUDAS TANILTSUULGA NAAJ TARAAH TELEVIZEER BAINAGA TANILTSUULJ BAIH HEREGTEISHDEE,IIM TENEG ULS BAIH GEJDEE
n [127.0.0.xxx] 2019-03-11 09:06
үүнийг сайн сурталчлах хэрэгтэй, дээр үед нэг ч хуванцар савгүй болоод л байдаг байсан даа, монгол уламжлалт сав суулгаа өргөн хэрэглэх хэрэгтэй, ширэн хөхүүр, модон хувин гэх мэт
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 20:24
Хэрэглэж байвал одоо яая гэхэв.
Зочин [127.0.0.xxx] 2019-03-10 15:04
EREENEES ORUULJ IRJ BAIGAA YUM CHINI YAMAR L OLIG BAIHVDE

Бидэнтэй нэгдээрэй