
“Сочи 2014” өвлийн Олимп эхлэхэд ганцхан хоног үлдээд байгаа энэ үед тус наадмын медалийг танилцууллаа.
Олимпийн медальд нарны цацраг туссан өндөр уулын цаст оргил, хаа сайгүй цас мөсөөр хучигдсан Оросын өвлийн дүр зургийг тусгасан байна. Тамирчид медалиа харах бүртээ “Сочи”-гийн Олимп, Орос орныг санаж явахыг бэлгэдэн ийнхүү дүрсэлжээ.
Медалийн голд уул хэлбэрийн шилэн материал оруулж өгсөн нь итгэмээргүй содон хослол болсон гэж спорт сонирхогчид хэлсэн байна.
Алтан медальд 960 сорьцтой 525 грамм мөнгө, 999 сорьцтой зургаан грам алт орсон бол мөнгөн медальд 960 сорьцтой 525 грамм мөнгө оржээ. Харин хүрэл медальд мөн адил хэмжээний 460 сорьцтой хүрэл орсон гэнэ.
Олимпод зориулж 1300-1400 медаль үйлдвэрлэсэн бөгөөд нийтдээ 2.5 килограмм алт, 490 килограмм мөнгө, 210 килограмм хүрэл зарцуулсан байна.
“Сочи 2014” медалийг танилцууллаа | ||
Үзсэн: 1429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.