Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-03-18 15:32:35

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


-  19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар:  Гуравдугаар сарын 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур хүйтэрч Дархадын хотгороор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур хүйтэрч шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөндөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй