
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
2019 оны 03 дугаар сарын 22-ны 20 цагаас 03 дугаар сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 6-11 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 6-9 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2019 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-25-нд зүүн аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 0-5 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.