
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Монгол Улс болон Бүгд найрамдах Беларусь Улс хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
- Бүгд Найрамдах Беларусь Улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бөгөөд тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон орон юм.
- Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхээр болов. Шаардагдах 250,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрөв.
Засгийн газрын ээлжит хуралдаан болов | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.