Шууд Chart

Хамтарсан компани байгуулах тухай шийдвэрийн төсөл боловсруулна

2019-04-17 16:46:08

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт бүсэд Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах тухай шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Б.Энх-Амгаланд даалгав.

Энэ нь Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээ бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулах, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны бүсийн хөнгөлөлттэй бодлогод аж ахуйн нэгжүүдээ хамруулах зорилготой юм.


Хамтарсан компани байгуулах тухай шийдвэрийн төсөл боловсруулна  
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй