Нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулган энэ сарын 12-нд Нью-Йорк хотноо эхэлж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
"Ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийг чадавхижуулах нь" сэдэвт ерөнхий хэлэлцүүлэгт сайд С.Эрдэнэ үг хэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах болон иргэдийг чадавхижуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцууллаа.
2012-2016 онд "Ажилтай, орлоготой Монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150 мянган хүний ажлын байрыг бий болгох, түүнчлэн зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
Мөн ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд тодорхой хувиар буурч байгааг дурдаж, ядуу иргэдэд улсаас бэлэн тусламж, дэмжлэг олгохоос аль болох татгалзаж, тэдэнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг сайжруулах, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, орлогын эх үүсвэрийг бодитой бий болгоход анхааран ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэлээ.
| Нийгмийн хөгжлийн комиссын чуулган эхэллээ | ||
| Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.