Шууд Chart

Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов

2019-05-07 16:00:40

Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Тус хөгжимт драмын театрыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлүүлсэн бөгөөд 2012 оноос санхүүжилт хийгдэлгүй өнөөг хүрсэн байна. Нийт 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн ч 2013-2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт тасалдаж, барилгын ажил бүрэн зогссон байна. Өнгөрсөн хугацаанд 7,5 орчим төгрөг зарцуулж, 70-иад хувийн гүйцэтгэл хийжээ. Гэсэн ч барилгын батлагдсан зураг нь байхгүй, дам нуруу, даацын тулгуурууд өвлийн улиралд хийснээс үүдэж чанар, стандарт хангаагүй гэх мэт хариуцлагагүй асуудлуудыг дагуулжээ. Иймд үүсээд буй асуудлуудыг судлан  шийдвэрлэж, төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахад хүргэсэн шалтгаан нөхцлийг тодруулж,  шийдвэрлэх арга хэмжээ авч, хариуцлага алдсан хүмүүст нэхэж хариуцлага тооцох үүргийг  Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад өглөө.


Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов   
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй