
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 05 дугаар сарын 11-ний 20 цагаас 05 дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөндөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2019 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14,16-нд ихэнх нутгаар 15-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 14, 16-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.