Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-05-13 13:12:27

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны тавдугаар сарын 13-наас тавдугаар сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


-  14-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхи шуурга ихтэй байна -

Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 14, 19-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 18-наас дулаарна.


Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 14, 16-нд нутгийн хойд хэсгээр, 15, 18-нд зарим газраар, 17-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 14, 17-нд ихэнх нутгаар, 15, 16-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур 15-наас сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 19-нөөс дулаарна.


Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд зарим газраар, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр тур зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур 15-наас сэрүүсч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөндөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 14, 15-нд зарим газраар, 16, 17-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 15, 18-нд бага зэрэг сэрүүснэ.  


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 6155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй