
Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 мянган тонны нөөцтэй байна. 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 000 төгрөгөөр тооцон 1000 орчим цэгээр дамжуулан борлуулна.
Өнөөдөр 10 цэгт түгээлт хийгдсэн бол түгээлтийн үйл ажиллагаа шат дараатай үргэлжлэх юм байна.Түүхий нүүрс борлуулдаг байсан цэгүүдээс хороо, дүүрэг авах тул хүртээмжид сөрөг зүйл гарахгүй гэж хотын захиргаа үзэж байна.
Сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил, холбоо барих хүн, утасны дугаарыг нь байршуулж байна.
Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил:
- Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т.Энхтайван) Утас: 89896990
- Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын сургуулийн I гудамж (122 сургуулийн ард) Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг
- Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15-04 (Ц.Бямбаа) Утас: 99143253
- Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Гялгар зах (А.Эрдэнэжаргал) Утас: 88019801
- Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булагийн 1 - 24А тоот , Нарантуул-2 захын баруун талд (В.Сүрэнхорлоо) Утас: 96651133
- Сүхбаатар дүүрэг, есдүгээр хороо, Чингэлтэйн гудамж 17-139 тоот (Б.Алтанзул) Утас: 99992089
- Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх I гудамж - 770 тоот (М.Батсанал) Утас: 99233299
- Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлзийт 11-159 тоот (Ч. Жанлав) Утас: 99157340
- Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1462А тоот (Б. Бат-Отгон)Утас: 88751313
- Хан-Уул дүүрэгт долдугаар хороо, Жаргалантын 1/1(Л. Баярсайхан) Утас: 94040899
Сайжруулсан шахмал түлш худалдаанд гарлаа | ||
Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.