Шууд Chart

Ёс бус үйлдэл гаргасан зорчигчийн оноог хасна

2019-05-16 15:16:13

БНХАУ-ын Бээжингийн метрогоор зорчихдоо ямар нэгэн ёс бус үйлдэл гаргасан, бусдын тав тухыг алдагдуулсан, метроны байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэдийн нийгмийн хариуцлагын онооноос хасах шинэ журам батлагдсан талаар урд хөршийн CCTV мэдээллээ. Өчигдөр буюу энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг журамд метронд хоол хүнс идэх, уухыг хориглосон байна. Харин нярай болон бага насны хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст энэ журам үйлчлэхгүй.

Түүнчлэн шинэ журамд зорчигч нэгээс илүү суудал эзлэх, бусдад ямар нэг бараа бүтээгдэхүүн сурталчлахыг хатуу хоригложээ. Цаашлаад дээрх журмыг зөрчсөн зорчигчийг метроноос албадан буулгах юм байна.

Үүнээс гадна гэдгийг Бээжин хотын Нийтийн тээврийн газраас мэдээлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ёс бус үйлдэл гаргасан зорчигчийн оноог хасна  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй