Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө цочир хүйтэрнэ

2019-05-29 15:24:57

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно.

2019 оны тавдугаар сарын 29-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 13 хэм дулаан байна.


2019 оны 05 дугаар сарын 29-ний 20 цагаас 05 дугаар сарын 30-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн өвөр бэлээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгороор 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангайн уулсаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад хэсгээр 2-7 хэм, өдөртөө бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2019 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулсаар, 6 дугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 31-нд нутгийн зүүн хагаст дулаан байх боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө цочир хүйтэрнэ  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй