Шууд Chart

Багахангайгаас зүүн тийш тээврийн хэрэгсэл зорчихгүй

2014-02-26 09:11:09

Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014 оны нэг­дүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүх­баатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг, Дорно­­говь аймгийн таван суманд 2 812 үхэр өвчлөн 2803 үх­­рийг зориудаар устгажээ.
Дээрх сумын нийт 2 173 792 толгой малд шүл­хий өвчнөөс урьдчилан сэр­­гийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тог­­тоосон байна.  

Дорноговь айм­гийн Айраг, Сайншанд сумд олон улсын хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээ­рийн дэглэм тогтоож, Улаан­­баатар-Сайншанд, Улаан­­­баатар-Замын-Үүд чиглэлд сууд­лын авто­­машин болон таван тон­ноос доош даацын тээв­рийн хэрэгслийн хө­дөл­гөөнийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн хяз­гаарлах тухай Дорноговь аймгийн Онцгой байдлын комиссын даргын шийдвэр гарчээ.
Мөн нийслэлийн Бага­хангай дүүргээс зүүн тийш зор­чих боломжгүй болж байна.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Багахангайгаас зүүн тийш тээврийн хэрэгсэл зорчихгүй   
Үзсэн: 1354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй