Шууд Chart

Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-07-22 13:37:30

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 22-ноос долоодугаар сарын 29-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст бороотой байна - 

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 28-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Салхи 25-27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 26-наас ихэнх нутгаар сэрүүснэ

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 23, 24, 27-нд ихэнх нутгаар бороо, 25, 28-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 25, 26-нд ихэнх нутгаар дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 27, 28-нд дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27-28-нд зарим газраар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 26-наас нутгийн өмнөд хэсгээр хална.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм байна. 25-26-нд ихэнх нутгаар хална.


Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 4978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-25 20:15
Маш зөв баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй