Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-07-24 09:20:42

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хятадын бизнес эрхлэгчид Монголын ноолуурын салбарынхантай хамтарч ажиллах өндөр сонирхолтой байна”, “Б.Хурц нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшиллоо” “Хэнд хэрэгтэй юм бэ”, “Юм болохгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, өгүүллэг багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар элдэв арга хэрэглэсээр шүүх хурлыг хойшлууллаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй нийгэм”, “М.Өнөболд: Хэний ч бодоогүй бодлогын учрыг олохыг хүсдэг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ”, “Татвар, торгуулиа төлөөгүй бол хотын төв рүү нэвтрүүлэхгүй”, “Хичээлийн шигнэ жилээ дутуу барилгатай угтах сургууль, цэцэрлэг олон байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “З.Төмөрбаатар: Орон нутгийн хөгжилд тодорхой нөхцөлтэй үүрэг хүлээж ажиллах нь хуриуцлагатай уул уурхайн зарчим юм”, “Задарсан төсөв батлагчдыг үндсэн хуулиар хүмүүжүүлэх үү”, “Д.Ганганбаатар: Зөвшилцөлд хэрхэн явахаас хамаарч дараагийн УИХ үндсэн хуулийг батлах уу гэдэг хэмжээнд очиж байна”, “Өнгө үзэмжгүй, торгуультай автомашиныг хотын төвөөр зорчуулахгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Үндэсний шуудан” сонинд “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн учир зангилаа ээдрэх үү”, “Зуны дэлгэр цагт Гэмтлийн эмнэлэгийн ачаалал ихэсдэгт аав, ээжүүд буруутай юу”, “О.Болд-Эрдэнэ: Өндөр түвшний барилдаануудад гарсан Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо”, “1990-ээд оны залуу яруу найрагчид буюу өнөөгийн дунд үеийнхний шүлгүүдээс” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй