Шууд Chart

Г.Занданбал Монгол Улсын рекордыг шинэчиллээ

2019-07-24 13:58:13

БНСУ-ын Кванжу хотод 18 дахь удаагийн усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож буй. Манай улсын тамирчдаас ОУХМ Г.Занданбал 50м мэлхий сэлэлтээр уралдаж, 30.23 амжилт үзүүллээ.

Тэрбээр долдугаар сарын 21-нд 100м мэлхий сэлэлтийн тэмцээнд уралдаж, 1:07.92 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчилсэн билээ.

Усан спортын ДАШТ-д оролцож буй бусад гурван тамирчны хувьд спортын мастер Х.Энхзул долдугаар сарын 26-ны өдөр 50м далайн гахай сэлэлтээр уралдана. Харин Спортын мастер М.Дэлгэрхүү өчигдөр 100м өврөөр даллах сэлэлтээр өрсөлдсөн бол баасан гарагт буюу долдугаар сарын 26-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана.

ОУХМ Б.Энххүслэн маргааш 100м өврөөр даллах, 27-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Занданбал Монгол Улсын рекордыг шинэчиллээ  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй